ГОВЬ ХК-ИЙН УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТЫГ ХИЙЛЭЭ.
Говь ХК-ийн тэргүүн дэд захирал Ц.Оргилболд, нийцэл хариуцсан захирал Б.Чингүүн, xүний нөөцийн албаны дарга Т.Ичинхорлоо, экспорт хариуцсан захирал Г.Анударь нар өнөөдөр Монголын ноос ноолуурын холбооны удирдлагуудтай санал солилцох уулзалтыг хийлээ.
Тус уулзалтаар салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, Монгол ноолуурын нэр хүндийг өсгөх, үнэ цэнийг нэмэгдүүлэх, хамтын маркетингийн оновчтой шийдэлийг хэрэгжүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах зэрэг олон асуудлаар ярилцлаа.