Өнөөдөр “Галлериа Улаанбаатар” төв нээлтээ хийж, үйлчлүүлэгчтээ угтан авч байна. Улаанбаатар хотын зүрхэн хэсэгт байрлах уг төвд онцлох хоёр зүйл байна. Түүний нэг нь дэлхийн номер кашмер буюу 2500 метр кв талбайд Монгол ноолуураар дэлхийг гоёх “Говь”, “Гоёо” брэндүүдтэй дэлгүүр нээлтээ хийлээ.

 Дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 40 хувийг дангаараа бүрдүүлж буй манай улс энэ давуу талаа ашиглан эдийн засагтаа эерэг тоонууд авчрах бүрэн боломж бий. Тэгвэл Монголын ноолуурын бүтээгдэхүүний салбарт орон зайгаа хэдийн эзэлсэн “ГОВЬ”, “ГОЁО” брэндүүд хөгжил дэвшлийн шинэ түүхийнхээ нэгэн хуудсыг баяжуулж байна. Энэ бол “Галлериа Улаанбаатар” төвийн бас нэгэн давуу тал бөгөөд дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүрт хотын төвдөө саатахад нээлттэй боллоо. Монголчуудын сэтгэлээ шингээн урласан ноолууран бүтээгдэхүүнийг дэлхий дахинд сурталчилан таниулах нэгэн гарц уг төвд ирсэн хэн бүхний өмнө нээлттэй байна.