2018 оны 09 сарын 15-17-ны өдрүүдэдАНУ-ын Нью Йорк хотноо  “Fashion Coterie”үзэсгэлэн худалдаа болж өнгөрлөө. “Fashion Coterie” үзэсгэлэн нь АНУ-д зохиогддог хувцас загвар, гоёл чимэглэлийн үзэсгэлэнгүүдээс хамгийн дээд зэрэглэлийн үзэсгэлэнд тооцогддог бөгөөд тус үзэсгэлэнд 95 орны 13,000 борлуулагч, худалдан авагчид болон 1,200 брендүүд оролцдог.

Энэхүү  үзэсгэлэн нь энэ төрлийн үйлдвэрлэл явуулдаг томоохон компаниуд, мэргэжлийн дизайнеруудад туршлага солилцох, загварын чиг хандлагыг тодорхойлох, бизнесээ өргөтгөх хамгийн том боломжийг олгодгоороо онцлог юм.

Тус үзэсгэлэнд Монголын ноос ноолуурын салбарын Говь ХК, Гоёо ХХК, Алтай Кашмир ХХК, Пи Си Вай ХХК, Цаст Согоот ХХК-иуд 45м2 талбайд өөрсдийн бүтээгдэхүүнийг тавьж Америкийн бөөний болон жижиглэнгийн худалдан авагчидтай цаашид  хамтран ажиллахаар болж амжилт дүүрэн оролцоод ирлээ.