"Угаасан ноолуурын стандарт"-ын хэлэлцүүлэг боллоо.
Монгол улсад жилд 9500 гаруй тонн, ямааны ноолуур, 1400 орчим тонн тэмээний ноос, 130 тонн сарлагийн хөөврийг 100% анхан шатны боловсруулж угааж, цэвэрлэж байна. Ямааны ноолуурын 70%, тэмээний ноосны 60% нь Угаасан хэлбэрээр БНХАУ руу экспортлогдож байна. Иймд анхан шатны боловсруулалтын стандартыг боловсруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. МННХ болон үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтарсан ажлын хэсэг угаасан ноолуурын стандартын төслийг боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Говь ХК, Туяа Кашмир ХХК, Сор Кашмир ХХК, Натурал Текстайл групп, Ханбогд Кашмир ХХК, Монгол нэхмэл ХК, Кашмир Холдинг зэрэг салбарын 10 гаруй үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцов.