Хөвсгөл аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран сарлагийн гаралтай түүхий эдийг сурталчлах, малчид, дотоодын боловсрох үйлдвэрүүдийн түншийн харилцааг дэмжин хөгжүүлэх, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Монгол сарлаг-2018” фестиваль 2018 оны 7-р сарын 18-20ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал суманд амжилттай зохион байгуулагдлаа. 
Тус арга хэмжээний үеэр :
- сарлагийн парад
- хөсөгтэй сарлагийн зохиомж 
- сарлаг унасан сайхан хоc 
- тоногтой ганган сарлаг
- сүйх тэрэгтэй сарлаг
- хамгийн их сүүтэй сарлаг
- сарлаг бугуйлдах, булгиулах
зэрэг тэмцээн наадам болж, Монголын Ноос ноолуурын Холбооны гишүүн байгууллагууд болох "Сноу Филдс", "Жинст Мөрөн", "Алтай Кашмир", "Мөнхбумууд", "Монгол Нэхмэл" зэрэг компаниуд үзэсгэлэн гаргаж өөрсдийн сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнээ "Монгол Модел" агентлагийн загвар өмсөгчдийн өмссөн Фэшн Шоугаар танилцууллаа.