“Олон улсын худалдааны төв”-с SheTrades Global арга хэмжээ 2018 оны 6-р сарын 26-28-ны өдрүүдэд Их Британий Ливерпүүл хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

МННХолбоо нь Олон улсын худалдааны төвтэй байнгын тогтмол идэвхитэй үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ирсэн билээ.

Тус форумд олон улсын нийт 250 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцлоо.

Арга хэмжээний үеэр одоог хүртэл амжилт нь тасалдаагүй байгаа олон эмэгтэйчүүдийн илтгэлүүд, тэдгээрийн амжилтын талаарх нууцууд, асуулт хариулт, жижиг үзэсгэлэн, ганцаарчилсан уулзалтууд, гэрээ хэлэлцээр хийх, хөрөнгө оруулалт авах боломж гэх мэт өргөн хэмжээний арга хэмжээ болж өндөрлөлөө.

Арга хэмжээнд Африк, Ази, Европ тивийн компьютер, аялал жуулчлал, текстиль, гоо сайханы салбарын эмэгтэйчүүд өөрсдийн мэдлэг туршлагаа нэгэнтэйгээ солилцож байсан юм.

Түүнчлэн"Олон улсын худалдааны байгууллага"-ын Гүйцэтгэх Захирал Аранча Гонзалез манай улсад энэ оны 9-р сард айлчилж, нэхмэлийн салбарыг хөгжүүлэх, МННХ-той хамтын ажиллагаагаа цаашид хэрхэн хөгжүүлж ажиллах талаар хэлэлцэхээ бидэнд мэдэгдсэн нь бас нэгэн онцлох үйл явдал байлаа.