Баяннуур аймгийн ноос ноолуурын нийгэмлэгийн дарга, ноолуур боловсруулах "Viction group"-н ТУЗ-ийн дарга ноён Хао Шу Куан 7-р сарын 3-ны өдөр Монгол улсад хүрэлцэн ирж хамтын ажиллагааны талаар МННХ-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, МННХ-ны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу нартай санал солилцлоо. Уулзалтын үеэр :

1. Ноён Хао Шу Куан Хятад-Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай хувьцаат компани байгуулах санал тавилаа.

2. Баяннуур аймгийн "2 богдын цагаан" нарийн ноолуурын гарцтай ямааг Монголд нутагшуулахад чиглэгдсэн үржил, селекцийн ажлын зохион байгуулахаар тохиролцов.

3. Баяннуур хотын дэргэд 200,000м2 талбайг эзэлсэн "Аж үйлдвэрийн парк" ашиглалтанд орсон бөгөөд энэхүү паркад Монголын үйлдвэрлэгчдийг үйлдвэрлэл явуулах газар болон байр талбайг чөлөөтөй олгож үйлдвэрлэл эрхлэх нөхцлийг хангахаар харилцан тохиролцлоо.