Тус холбооноос ойрын үед хийх гадаад арга хэмжээний мэдээлэл :

1.      2018 оны 06 сарын 26-28-ны өдрүүдэд Их Британийн Ливерпүүл хотноо зохион байгуулагдах “She Trades Global” арга хэмжээнд 10 гаруй үйлдвэр сонгогдсоноос:

-           Алтай кашмер

-          Сноу Филдс

-          Нанс Кашмер

-          Лидер Кашмер

-          Сувд кашмир компаниуд оролцохоор бэлтгэл ажлаа хангаад байна.

Энэхүү арга хэмжээ нь дэлхий даяарх нэг сая бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг холбох, бизнесийг нь өргөжүүлэх зорилготой. Энэ удаагийн арга хэмжээнд оролцсоноор экспортлогч болон экспорт хийх түвшинд очсон эмэгтэй бизнес эрхлэгчид, худалдан авагчид, хөрөнгө оруулагчид, түншүүд харилцан холбоо тогтоох боломжоор хангагдах юм.

 

2.      2018 оны 10 сарын 22-24-ны өдрүүдэд Японы Токио хотноо болох “Fashion World Tokyo” олон улсын үзэсгэлэн :

 Монгол улсаас  13 компани 121.5м2 талбайд Mongolian Cashmere” нэрийн дор нэгдсэн зохион байгуулалттайгаар орохоор бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд Японы Эдийн Засаг Худалдааны Яам, Япон дахь Монголын Элчин Сайдын яамтай хамтран:

-          Урлагийн тоглолт

-          Загварын үзүүлбэр

-          Хамтарсан сургалт,семинар

-          Уулзалт, хэлэлцүүлэг

-      Японы  нэр хүндтэй сонин болох “Nikkei” сонинд Монголын ноос, ноолуурын сурталчилгааг хийх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Тус үзэсгэлэнд компаниуд зөвхөн ноолууран бус мөн торомны ноос болон сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээ танилцуулан оролцоно. “Fashion World Tokyo” нь Японы хамгийн том үзэсгэлэн худалдаа бөгөөд эмэгтэй хувцас, цүнх, гутал, гоёл чимэглэл, эрчүүдийн загвар,OEM болон текстил гэсэн 7 хэсгээс бүрдэх бөгөөд Ази болон Японд өөрсдийн бизнесээ өргөжүүлэх боломжийг олгодогоороо давуу талтай.

 

3.      2018 оны 09 сарын 15-17-ны өдрүүдэд АНУ-ын Нью Йорк хотноо зохион байгуулагдах “Fashion Coterie” үзэсгэлэн:

Тус үзэсгэлэнд :

-          Алтай Кашмер ХХК

-          Цаст Согоот ХХК

-          Нэйшнл Силк Кашмер ХХК-иуд оролцохоор хүсэлтээ ирүүлээд байна.

Coterie  нь дэлхийн хамгийн том хувцас загварын үзэсгэлэнгүүдийн нэг учир ойролцоогоор 13,000 гаруй худалдан авагчид дэлхийн өнцөг булан бүрээс оролцдог.

Гол онцлог нь, уг үзэсгэлэнд хамтын ажиллагааны гэрээ хийх зорилго бүхий  компани, хувь хүмүүс тодорхой төлбөр төлөн нэвтэрдэг тул боломжит худалдан авагчдаа олох боломж өндөртэй үзэсгэлэн юм. 

Дээрхи олон улсын үзэсгэлэн, арга хэмжээнд оролцох хүсэлтэй гишүүн байгууллагууд тус холбооны 342950 болон info@mongoltextile.mn хаягаар хүсэлтээ ирүүлнэ үү.