"Сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчин" улсын аварга шалгаруулах II уралдаан 5-р сарын 18, 19-ны өдрүүдэд "Говь" ХК-ны байранд амжилттай зохион байгуулагдлаа.

Уралдаанд нийт 51 оёдолчин оролцож, тэргүүн байрыг Говь ХК-ийн оёдолчин Б.Долгормаа, хоёрдугаар байрыг Говь ХК-ийн оёдолчин Г.Уранцэцэг, гуравдугаар байрыг хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Мөнхтуяа нар эзэлсэн. Мөн тусгай байрын шагналаар Говь ХК-ийн оёдолчин Т.Мөнхцэцэг, Д.Отгонжаргал, С.Шинэжил, Г.Нямдэлгэр болон Кашмир Холдинг ХХК-ийн оёдолчин  Болормаа нар тодорлоо.

Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд  ХХААХҮЯ, Монголын Ноос Ноолуурын Холбооны төлөөллөөс гадна Монгол-Солонгосын коллежоос оёдлын технологийн багш нар оролцов.

Мөн улсын уралдаанд оролцож буй оёдолчдоос хамгийн олон жил ажилласан, ажил үйлсээрээ манлайлсан "Гоёл Кашмир" ХХК-ны Ц.Оюунчимэг, "Кашмир Холдинг" ХХК-ны П.Нансалмаа, "Говь" ХК-ны Э.Алимаа нар салбарын салбарын тэргүүний ажилтан болов.