“НООЛУУРЫН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ” улсын зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.

 

Монголын ноолуурын экспортыг төрийн оновчтой зөв бодлогын дэмжлэгтэйгээр үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх, дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гаргахад оролцогч бүх талуудын оролцоотойгоор зөв гарц шийдлийг олох зорилготойгоор энэхүү зөвлөгөөнийг хийлээ.

Тус зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүд, үйлдвэрлэгчид, малчид, хоршоодын төлөөлөгчид 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.

Зөвлөгөөнөөр түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд шаардлагатай  хөрөнгө оруулалт, татвар, эрх зүйннэн таатай орчинг бүрдүүлэх,дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг хөгжүүлэх асуудлаар хэлэлцэж Зөвлөмж гаргалаа.

Түүнчлэн ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрөөс ноолуурын салбарт хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах,  түүхий эдийн чанарыг сайжруулахад  олон улсын төсөл хөтөлбөрийн үүрэг оролцоо, түүнчлэн Хөгжлийн Банкнаас хөтөлбөртэй холбоотой хийж буй  ажил, хэрэгжилтийн  талаар болон түүхий эдийн   бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэхэд ХАА-н биржийн  оролцоо илтгэлүүдийг  сонслоо.  

Үйлдвэрлэгчид, салбарт явуулж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаа хоорондоо уялдаа холбоотой, гадаад зээл тусламжийн  мөнгө нь салбартаа үр дүнтэй байх, хий хоосон уриа лоозон биш бодитой явуулахыг хүслээ.