Монгол Улсын Засгийн Газраас “Ноолуур хөтөлбөр” баталсантай холбогдуулан “НООЛУУРЫН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ”  улсын зөвлөгөөнийг төр захиргааны холбогдох байгууллагууд, салбарын үйлдвэрлэгчид, малчид, эрдэм шинжилгээ,  судалгааны болон олон  улсын  донор  байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр  2018 оны 5-р сарын 17-19-ний өдрүүдэд "Blue Sky" зочид буудлын "Diamond" танхимд зохион байгуулагдана.

Зөвлөгөөнөөр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд шаардлагатай  хөрөнгө оруулалт, татвар, эрх зүйн нэн таатай орчинг бүрдүүлэх,дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг хөгжүүлэх талаар оролцогчид  санал солилцон, хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэж Зөвлөмж  гаргах юм.

Мөн  энэ өдрүүдэд малчдыг үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцуулах, сургалт зохион байгуулах, улсын аварга сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчин шалгаруулах  уралдааныг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Зөвлөгөөнд МУЗГ, Төрийн яамдын төлөөлөл, үйлдвэрлэгчид, малчидын төлөөлөл, гадны төсөл хөтөлбөрүүд зэрэг өргөн хүрээг хамарсан зөвлөгөөн болохоор төлөвлөж байна