2017 оны 11 сарын 13ны өдөр Монголын Ноос Ноолуурын Холбоо дэргэдээ Дизайны төвтэй болж байсан бол 3 сарын хугацаа өнгөрч салбарын компаниудаа инкубатор маягаар хөгжүүлэн экспортыг нэмэгдүүлэх зорилгоор дэргэдээ байгуулсан Дизайны Төвийн үйл ажиллагаа ийнхүү амжилт бүтээл дүүрэн байж 2018 оны 3-р сарын 15-ны өдөр Канадын Юнитерра хөтөлбөртэй хамтран ЖДҮ-ийн бүтээгдэхүүний загвар дизайнд өөрчлөлт авчирсан гэдгийг нотлох Шинэ Загварын Танилцуулга арга хэмжээ болж өнгөрлөө. 

Тус арга хэмжээнд Юнитерра дуусах болсонтой холбоотойгоор Юнитерра хөтөлбөрийн захирал Оддет Маккарти, Дэлхийн Банкны Экспортыг Дэмжих Төслийн сургалт хариуцсан зохицуулагч А.Энхтүвшин мөн компаниудын удирдлага, дизайнерууд оролцлоо. 

Дизайны төвд нийт 3 компнани 3 дизайнер сонгож авч үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд арга хэмжээний үеэр өөрсдийн шинэ санаа, шинэ загварыг танилцуулж өөр өөрийн гэсэн өнгө, төрхийг харуулж чадлаа.