МННХ-ын ээлжит нэгэн сургалт болох Бүтээгдэхүүн хөгжүүлэлт сургалт 2018 оны 3-р сарын 6-нд амжилттай зохион байгуулагдлаа. 

Сургалтын удирдагч багшаар Холбооны дэргэдэх Дизайны төвийн дизайнерууд өөр өөр сэдвийг хамарсан, өргөн хүрээ бүхий сургалтыг зохион байгууллаа. Сургалтын агуулгын хүрээнд дараах хичээлүүдийг орсон:

  • Хувцас загвар бүтээх процессын хүрээнд хувцас дизайны үндсэн зарчим, дизайны элементүүд ба коллекцийг загварт ашиглах 

  • Сэдэл ба санаа гэсэн хичээлийн хүрээнд коллекцийн хар зураг, өнгөний хослол болон сонголт, деталь хэсгийн нэгдэл, коллекц хөгжүүлэлт 

  • Сүлжмэл бүтээгдэхүүний принтийн дизайн хичээлийн хүрээнд принтийн онцлог давуу тал, сүлжмэл бүтээгдэхүүний принтийн тоног төхөөрөмж, принт хийх технологийн горим, суурь бүтээдэхүүний материал, хээ зургийн бэлтгэл ажил, принттэй загварын чиг хандлага, өнгөний трэнд

  • Зохион бүтээлтийн хичээлийн хүрээнд сүлжмэлийн ерөнхий ойлголт, бүтээгдэхүүний хэмжээ авах, тооцооллын хүснэгт бэлтгэх, тооцоолол хийх, жижиг эдлэлийн тооцоолол хийх.

 

 

Салбартаа дизайны менежментийг бий болгох, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай, дахин давтагдашгүй, бүтээлч дизайн бүхий бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор уг сургалтыг зохион байгуулсан нь үр өгөөжөө өгсөн гэдэгт итгэлтэй байна.