Экспортыг хөгжүүлэх нь сургалт 2018 оны 2 сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Сургалт нь бүтэн өдрийн сургалт болж, эхний хэсэгт Натурал текстил груп Канадын Юнитерра хөтөлбөрөөс сайн дурын ажилтан авч ажиллуулсан бөгөөд түүний үр дүн мөн туршлага, сургалтын хоёрдугаар хэсэгт экспортыг хөгжүүлэх сургалт орсон.

Сургалтын ерөнхий агуулгын хувьд дараах хичээлүүдийг орсон: 

  • Хүний нөөцийн менежмент
  • Натурал текстиль групын Юнитерра хөтөлбөртэй хамтран ажилласан туршлага
  • Ажилчдын оролцоог нэмэгдүүлэх, бүтээлч оролцооны журмын танилцуулга
  • Эерэг хандлагыг бий болгох нь
  • Экспортыг хөгжүүлэх нь зэрэг олон талт байснаараа онцлог сургалт боллоо. 

Ноос, ноолуурын салбарын үйлдвэр болон компаниуд маш их идэвхи санаачлагтай сургалтад оролцож дараа дараачийн сургалт маш үр өгөөжтэй болж, тэдгээрийн мэдлэг чадвар ч өсөж байгаа нь маш сайн үр дүн харагдаж байгаа юм.