Байгуулагдсан он  -  1993 он

Эрхэм зорилго

        Mонголын ноос, ноолуурын салбарын нэмүү өртөгийн сүлжээнд оролцогчдыг бүхий л талаар дэмжих,тэдгээрийн эрх ашгийг зохистой хослуулан хамгаалах, үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, салбарын бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, Монгол ноос, ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн “Брэнд” болгоход оршино

Алсын хараа

 

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно

Үндсэн зорилтууд

 

-          Өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өндөр зэрэглэлийн дэд бүтцийг бий болгох

-          Түүхий эдийн чанарыг сайжруулах

-          Дэвшилтэт техник, технологийн хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн орчныг бий болгох

-          Сорилт судалгааны лабораторийг чадавхижуулж, ОУ-д хүлээн зөвшөөрүүлэх

-          ОУ-ын зах зээлийн сүлжээнд Монголын гэсэн хамтын брэндийг таниулах

-          ЭШ-ний байгууллага, төр засаг, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах

-          Ажиллагсадын ур чадварыг байнга дээшлүүлэх

Гишүүн байгууллагууд- Нийт гишүүдийн тоо-97

-       Цогцолбор үйлдвэр-15

-       Анхан шатны угаах,самнах үйлдвэрүүд-23

-       Сүлжмэлийн  жижиг   үйлдвэрүүд-59