Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТУЛГУУРЛАЖ, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛНЭ

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТУЛГУУРЛАЖ, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛНЭ

Мэргэжлийн боловсрол сургалт ба ажил олгогчмийн хамтын ажиллагаа түншлэл хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Монголын ноос ноолуурын холбоо, МАШБҮХолбоо хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцууллаа. Тэрээр Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг дагасан системийг бүрдүүлэх, хувийн хэвшил, төр хаана, яаж хамтарч ажиллах вэ гэдэгт хуулийн гол концепцийг гаргах, цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлаж, мэргэжлийн боловсролын тогтолцоог хөгжүүлнэ гэлээ.
Тус уулзалтаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн харьцаа алдагдсан, эрэлтийг хангаж чадахгүй байгаагаас үүдэн зарим салбарт ажиллах хүчний хомстол үүсэх нөхцөл үүсэж буй хэдий ч Мэргэжлийн боловсрол, сургалт нь хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байранд шаардагдах ур чадварыг эзэмшүүлж чадахгүй байгаа учраас хувийн хэвшил, ажил олгогчид, боловсролын байгууллагуудын нягт хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг хэлэлцлээ.
Оролцогчдын зүгээс хуульд бүх оролцогч талуудын үүрэг, даалгавар, гүйцэтгэл, хариуцлагыг бүхий л тогтолцооны шатанд тодорхой тусгах, нийгмийн түншлэгч нарыг оролцуулах, уян хатан сургалтын замыг буюу сургууль дээр түшиглэсэн, хосолсон сургалтын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахад саналаа өгсөн.

Сүүлд нэмэгдсэн төсөл