Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

"НООЛУУРЫН САЛБАРЫН ЖЕНДЭРИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ”-НИЙ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО.

"НООЛУУРЫН САЛБАРЫН ЖЕНДЭРИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ”-НИЙ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО.

Өнөөдөр НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Монголын тогтвортой ноолуурын платформ, ХХААХҮЯам, орон нутгийн аймгийн удирдлагууд, малчид малчдын хоршоод, Монголын ноос ноолуурын холбоо түүний гишүүн байгууллагын төлөөлөл оролцож ноолуурын салбарын жендэрийн судалгааны үр дүнг танилцуулах цахим уулзалтыг хийлээ.
Тус цахим уулзалтанд оролцогчид ноолуур бэлтгэгч малчин эмэгтэйчүүд, ноос ноолуурын үйлдвэрийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн орлогын тогтвортой ажлын байрыг хадгалах, эмэгтэйчүүдийн манлайлалыг идэвхижүүлэх, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг хангах, бизнесийн үр ашигаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн бизнесийн харилцааны эрх зүйн чадавхийг хөгжүүлэх гарц, шийдлийг Зөвлөмжинд тусгахыг онцолж байлаа.
Судалгааны ажлын хэсгээс оролцогчдын саналыг тусгаж тайлангийн дэлгэрэнгүй эмхтгэлийг хэвлэж төрийн байгууллага болон Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.

Сүүлд нэмэгдсэн төсөл