Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

УРТ ХУГАЦААНД ТОГТВОРТОЙ НООЛУУР БЭЛТГЭХЭД ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН ОРОЛЦОО

УРТ ХУГАЦААНД ТОГТВОРТОЙ НООЛУУР БЭЛТГЭХЭД ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН ОРОЛЦОО

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын засаг дарга Н.Наранзаяа, Иргэдийн хурлын дарга Б.Учралт, Багийн засаг дарга нар, “Цогт манлай” малчдын хоршооны тэргүүн С.Төгсбаатар болон хоршооны гишүүдэд Цогт-овоогийн улаан ямаа” омог болгон баталгаажсантай холбоотойгоор Цогт-Овоогийн улаан ямааны ноолуурыг дангаар бэлтгэж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Баталгаажуулалтын албаны менежер Б.Батцэцэг болон Кашмир Холдинг ХХК дэд захирал Н.Баярбат нар уулзалт хийлээ.
Уг уулзалтаар ноолуур боловсруулах үйлдвэрийн стандарт шаардлагад нийцсэн түүхий ноолуурыг малчдаасаа бэлтгэн нийлүүлж технологийн шаардлага хангаж буй эсэхэд тулгуурлан ямааны үржлийн ажлын менежментийг хийж, тогтвортой ноолуур бэлтгэх урт хугацааны хамтын ажиллагааг гэрээ, төлөвлөгөө боловсруулж ажиллахаар болов.
Боловсруулах үйлдвэр талаасаа Кашмир Холдинг ХХК, Түүхий ноолуур бэлтгэх талаасаа Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын “Цогт магнай” малчдын хоршоо, үржлийн ажлын менежмент талаасаа МААЭШХ, Аймгийн ХХХАГ, сумын ЗДТГ болон ХАА-н тасаг хамтран ажиллах юм.

Сүүлд нэмэгдсэн төсөл