Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

ТГ-ТГ ХХК-Д ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОВ

ТГ-ТГ ХХК-Д ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОВ

ТГ-ТГ ХХК нь 2007 оноос ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийт бүтээгдэхүүнийхээ 30 хувийг Австри, Швейцари зэрэг орнуудад экспортонд гаргадаг компани юм. Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албанаас тохирлын гэрчилгээ олгох зорилгоор “Хүүхдийн, энгийн, сүлжмэл бүтээгдэхүүнд” шинжээчдийн баг үнэлгээ хийн дүгнэлт гаргав.
2022 оны 1-р сарын 28-ний өдрийн Баталгаажуулалтын албаны техникийн хорооны хурлаар шинжээчдийн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн тус компанийн бүтээгдэхүүн нь MNS 5307:2003 нэхмэл, сүлжмэл эдлэлийн техникийн стандартын шаардлага хангаж байгааг баталгаажуулан “Тохирлын гэрчилгээ”-г 2022 оны 2-р сарын 16-ний өдөр олгов.

Сүүлд нэмэгдсэн төсөл