Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД, АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД, АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

2021 оны 12 сарын 23-нд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөлийн хурлаар Өмнөговь аймгийн Ханбогдын “Гавилууд”, Цогт-Овоогийн “Улаан Ямаа”- ны шинэ омгийг  бүртгэлжүүлэн баталгаажуулсан байна.

Өмнөговь аймгийн ХХААГ-ын дарга Ш.Бат-Эрдэнэ, Мал үржлийн албаны дарга Ц.Гантулга, Цогт-Овоо сумын засаг дарга Н.Наранзаяа болон удирдах ажилтнууд, аймгийн аварга малчдын төлөөлөл,  МААЭШХ-ийн  ноос, ноолуурын лабораторийн эрхлэгч Б.Нарантуяа нар Монголын ноос ноолуурын холбооны удирдлагууд, Кашмир холдинг ХХК-ийн арилжааны хэлтсийн дарга Б.Цолмон нартай нутгийн шилмэл омгийн сүргийн үржил селекцийг сайжруулан шинэ омог бүртгүүлсэн талаар мэдээлэл өгч, хийж байгаа ажлуудаа танилцуулж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Цаашид түүхий эд бэлтгэл дээр үйлдвэрлэгчид, малчид хамтран ажиллах мөн ноолуур боловсруулах үйл явцын талаар танилцуулах,  малчид, малчдын хоршоодод сургалт хийх зэрэг  олон ажлуудыг хамтран зохион байгуулахаар боллоо.

Сүүлд нэмэгдсэн төсөл