Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

КАЗАХСТАНЫ ТАЛТАЙ ОНЛАЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

КАЗАХСТАНЫ ТАЛТАЙ ОНЛАЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Бүгд Найрамдах Казахстан улсын Аж Үйлдвэрийн яам, Хүнс Хөдөө Аж Ахуйн Хөнгөн Үйлдвэрийн Яам, Гадаад Харилцааны Яам, БНКУ-ын Элчин Сайдын Яам, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Монголын ноос ноолуурын холбоо, БНКУ-ын хөнгөн үйлдвэрийн холбоо, Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбоо, Оёдолын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо Монголын ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын төлөөллүүдийн хамтарсан онлайн хурлыг зохион байгууллаа.
Хурлын нээлтэд БНКУ-ын Аж Үйлдвэрийн Яамны Дэд Сайд М.Карабаев, ХХААХҮЯамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж үг хэлсэн бөгөөд хүрлын үндсэн илтгэгчээр Гүйцэтгэх Захирал Д.Алтанцэцэг Ноос ноолуурын салбарын өнөөгийн байдлын талаар танилцуулж үйлдвэрлэгч нар санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. БНКУ-ын Аж Үйлдвэрийн Яамны Дэд Сайд М.Карабаев Казахстаны ноос ноолуурын салбарын өнөөгийн байдал талаар мэдээлэл хийж Монголын талтай ноос ноолуурын салбарт хамтран ажиллах болсондоо баярлаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хамтарсан үйлдвэр байгуулахад 70-80 хувийг Казахстаны Аж Үйлдвэрийн яамны зүгээс хөрөнгө оруулж Монголын талаас хөрөнгө оруулах 30 хувийг нөхөн төлөлт хийнэ гэдгээ илэрхийллээ.
Цаашид 2 орны хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны 1-р сард салбарын инженер, техникийн ажилчдын харилцан айлчлал хийж практик дээр суурилсан судалгааны ажил хийх, 2 улсын хамтарсан форумыг зохион байгуулах, хууль эрхзүйн болон татварын таатай орчинг бүрдүүлэх, зах зээлийн судалгаа хийх, чанарын баталгаажуулалттай бүтээгдэхүүн экспортлох мөн дээрх хамтын ажиллагааны хүрээнд 2 улс төлөвлөгөө гарган ажиллахаар тохиролцлоо.

Сүүлд нэмэгдсэн төсөл