Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

"Анна кашмер" компаниас "Mongolian cashmere" буюу "Монгол ноолуур" нэртэй койныг худалдаанд гаргаж байгаатай холбогдуулан Монголын ноос ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэрүүд, Монголын ноос ноолуурын холбооноос энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Монгол Улсад хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа виртуал хөрөнгийн салбарт шилээ даран гарч ирсээр байгаа койн, токен, тэрхүү худалдаанд оролцож байгаа иргэдийн хөрөнгийн баталгааг өндөр эрсдэлтэй хэмээн мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байгаа энэ үед "Mongolian cashmere" нэртэй койн худалдаанд гарч байгаа асуудалд салбарын хүрээнд анхаарал татаж байна. Ялангуяа "Монгол ноолуур" хэмээх нэршил нь ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л үйлдвэрүүд гэсэн агуулгыг олон нийтэд төрүүлж буй нь эрсдэл дагуулахаар байна.
Аливаа компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох шаардлагагүй ч "Анна кашмер" компани нь "Монгол ноолуур" гэсэн том агуулгатай нэршлийг ашиглаж байгаад салбарын үйлдвэрүүд, мэргэжлийн холбооны зүгээс эмзэглэж байгааг үүгээр мэдэгдэж байна.
Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болсон монгол ноолуурын олон улс дахь байр суурийг бэхжүүлэх, амьтны эрхийг хамгаалах, байгалийн аргаар ноолуур бэлтгэх, цаашлаад нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал чухлаар тавигдаж, олон улсын анхааралд байгаа энэ цаг үед "Mongolian cashmere" гэсэн нэршлийн дор эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж байгаад харамсаж байна. Энэхүү чухал нэршлээр ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулахаар болсон тухай мэдээллийг "Анна кашмер" компанийн зүгээс мэргэжлийн холбоо болон холбогдох байгууллагад мэдэгдээгүй билээ. Виртуал хөрөнгийн салбарт койн гаргаж буй энэхүү үйл ажиллагаанаас үүдэлтэй ямарваа нэгэн эрсдэлийг дотооддоо хийгээд гадаад зах зээлд "Mongolian cashmere" гэсэн агуулгаар хүлээж авна, дотоодын үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд эрсдэл үүсч болзошгүй юм.
Тиймээс энэхүү үйл ажиллагаанаас үүдэлтэй ямарваа нэгэн эрсдэлийг Монголын ноос ноолуурын холбоо болон бусад үйлдвэрүүд үүрэхгүй болохыг мэдэгдье.
Монголын ноос ноолуурын холбоо
Гишүүн байгууллагууд:
Говь ХК
Кашмер Холдинг ХХК
Буян Кашмер ХХК
Ханбогд Кашимер ХХК
Blue Sky Cashmere ХХК
Сор Кашмер ХХК
Өгөөж шим ХХК
Эрдэнэт Ноолуур ХХК
Лидер Кашмер ХХК
Баялаг-Өлзий ХХК
Монгол Нэхмэл ХК
Сноу Филдс ХХК
Говь-Эрдэнэ ХХК
Нанс Кашмер ХХК
Гурван Сор ХХК
Уужин ХХК
Пи Си Вай ХХК
А-Үйлс ХХК
2021.11.28

Сүүлд нэмэгдсэн төсөл