Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

ТЕКСТИЛИЙН ӨРТГИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

ТЕКСТИЛИЙН ӨРТГИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монголын тогтвортой санхүүгийн холбооноос зохион байгуулж буй Текстилийн өртгийн сүлжээний тогтвортой санхүүжилт хэлэлцүүлэг боллоо.
Тус хэлэлцүүлэгт Төрийн болон Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөгчид болох ХХААХҮЯ-ын хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, ТоС холбооны Гүйцэтгэх захирал М.Болдоо, МННХ-ын Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Хил хязгааргүй малын эмч ба агрономичид ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Гийом Туати нар нээж үг хэллээ.
Текстилийн үйлдвэрүүд, аж ахуйн нэгж байгууллагууд эрчим хүч, усны зардлаа хэмнэх, үйлдвэрлэлийн саарал усаа цэвэршүүлэх, бага оврын цэвэрлэх байгууламж суурилуулах, дотоод хяналтын лабораторийг бий болгосноор үйлдвэрүүд усныхаа дээжинд хяналт тавьж тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд хууль эрхзүйн оновчтой зохицуулалт, ногоон зээл, ногоон санхүүжилтийн хэрэгцээ зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг онцлов.
Тус хэлэлцүүлэг нь текстилийн өртгийн сүлжээ, ирээдүйн боломжууд болон зөрүүгийн шижилгээг хийх, ирээдүйн боломжууд зэрэг сэдвээр ярилцаж саналаа солилцлоо.

Сүүлд нэмэгдсэн төсөл