Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

КАЗАКСТАН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

КАЗАКСТАН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Бүгд Найрамдах Казакстан улсаас Монгол улсад суугаа Элчин Сайд Жалгас Адилбаев, Элчин-Зөвлөх Айдар Абишев нар Монголын ноос ноолуурын холбоотой уулзаж 2 орны текстилийн салбарын одоогийн байдал, хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлуудын талаар ярилцаж санал солилцлоо.
Казакстаны хөнгөн үйлдвэрийн салбарт Монголын талаас хөрөнгө оруулалт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, туршлага судлах, 2 орны инженер, техникийн ажилтан солилцооны хөтөлбөр боловсруулан ажиллах, уулзалт, семинаруудыг хийхэр ярилцлаа.
2021 оны 12-р сарын 7-ны 2 орны Төр засгийн төлөөлөл, хувийн хэвшлийг оролцуулсан онлайн хурлыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Сүүлд нэмэгдсэн төсөл