Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

“ҮЙЛДВЭРҮҮДИЙН ХАЯГДАЛ УСНЫ УРЬДЧИЛАН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХАД ЯПОНЫ ЖАЙКА БАЙГУУЛЛАГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ.

“ҮЙЛДВЭРҮҮДИЙН ХАЯГДАЛ УСНЫ УРЬДЧИЛАН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХАД ЯПОНЫ ЖАЙКА БАЙГУУЛЛАГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ.

2021 оны 7 сард Барилга хот байгуулалтын сайдын 161 дүгээр тушаалаар батлагдсан “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах ажлын хэсэгт тус холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг орон ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Барилга хот байгуулалтын яам, Японы Жайка байгууллагатай хамтран “Үйлдвэрүүдэд хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламжийн чадавхийг сайжруулах төсөл”-ийг 2022 оноос хэрэгжүүлэхээр болсон.
Төслийн хүрээнд 11 сарын 16-нд Жайка байгууллагын судалгааны ажилтан Kengo Naganuma, T. Izawa нартай онлайн уулзалтыг хийж ноос, ноолуурын салбарын үйлдвэрүүдийн цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага, дотоод хяналтын лаборатори, мэргэжлийн ажиллах хүчний чадавхи, шаардлага, салбарт худалдан авч суурилуулах шаардлагатай бага оврын цэвэрлэх байгууламжийн санхүүгийн дэмжлэгийг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, шийдвэрлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Сүүлд нэмэгдсэн төсөл