Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

МЭРГЭЖЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА.

МЭРГЭЖЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА.

2020 оноос Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ мэдээлэл арга зүйн төв, Монголын ноос, ноолуурын холбоо Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулан ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд “Хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн механикч” мэргэшлийн ажил мэргэжлийн лавлахыг боловсруулан мэргэжлийн сургалтын байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж 2021 оны хичээлийн жилд шинэ мэргэжлийн элсэлтийг аваад байна.
Энэ удаа 2021 оны 11 сарын 1-5-ний өдрүүдэд Монголын ноос, ноолуурын салбарын үнэлгээний ажилтанг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
Тус сургалтанд Говь, Кашмир Холдинг, Натурал Текстайл Групп, Ханбогд Кашмир, Монгол нэхмэл, Баялаг Өлзий, Сноу Филдс, Нанс Кашмир компаниуд, Монгол Солонгосын политехникийн коллежийн нэхмэл, сүлжмэлийн мэргэжлийн багш нийт 25 хүн хамрагдаж байгаа бөгөөд энэхүү сургалт нь ноос, ноолуурын салбарын мэргэжилтэй ажилтан, МБСБ-ын төгсөгчдийн мэргэшлийн түвшинг үнэлэх, баталгаажуулан сертификат олгох үнэлгээний ажилтныг бэлтгэж байгаагаараа салбарын ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмрээ оруулах юм.

Сүүлд нэмэгдсэн төсөл