Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

НООЛУУРЫН САЛБАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

НООЛУУРЫН САЛБАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

2021 оны 10-р сарын 25-ны өдөр “Ноолуурын экспортыг дэмжих, санхүүжилтийг тогтвортой тогтолцоог бүрдүүлэх санал, дүгнэлт боловсруулах” ажлын хэсгийн хурал зохион байгуулагдлаа. Ажлын хэсэгт Монгол Банк, Банкуудын холбоо, Олон улсын санхүүгийн корпораци, Худалдаа Хөгжлийн Банк, Монголын ноос ноолуурын холбоо болон түүний гишүүн компаниуд болох Говь ХК, Кашмир Холдинг ХХК, Сор Кашмир ХХК-ийн удирдлагууд оролцов.
Хурлаар Монголын ноос ноолуурын холбоо нь “Ноолуурын салбарын өнөөгийн байдал цаашдын төлөв”, Олон улсын санхүүгийн корпораци нь 2013 оноос эхлэн хэрэгжиж буй “Ноолуурын салбарт хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн бүтээгдэхүүн гаргах тухай”, мөн Говь ХК нь “Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн процесс” зэрэг илтгэлүүдийг танилцуулсан бөгөөд ноолуурын салбарын түүхий эд бэлтгэлийн санхүүжилтийн механизмыг оновчтой болгох талаар санал солилцлоо.
Цаашид ажлын хэсгийн бүрэлдэхүүн идэвхитэй ажиллаж, энэ оны сүүлээр санхүүжилтийн схемийг бэлэн болгохоор харилцан тохиролцлоо.

Сүүлд нэмэгдсэн төсөл