Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

НООЛУУРЫН САЛБАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АНХНЫ ХУРАЛЫГ ХИЙЛЭЭ

НООЛУУРЫН САЛБАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АНХНЫ ХУРАЛЫГ ХИЙЛЭЭ

2021 оны 10-р сарын 25-ний өдөр Ноолуурын экспортыг дэмжих, санхүүжилтийг тогтвортой тогтолцоог бүрдүүлэх санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн эхний хурал зохион байгуулагдлаа. Ажлын хэсэгт Монгол Банк, Банкуудын холбоо, Олон улсын санхүүгийн корпораци, Худалдаа Хөгжлийн Банк, Монголын ноос ноолуурын холбоо болон түүний гишүүн компаниуд болох Говь ХК, Кашмир Холдинг ХХК, Сор Кашмир ХХК-ийн удирдлагууд оролцов.

Хурлаар Монголын ноос ноолуурын холбооноос Ноолуурын  салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөв, Олон улсын санхүүгийн корпорацийн зүгээс 2013 оноос эхлэн хэрэгжиж буй Ноолуурын салбарт хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн бүтээгдэхүүн гаргах тухай, мөн Говь ХК-ын зүгээс Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн процессзэрэг илтгэлүүдийг танилцуулсан бөгөөд ноолуурын салбарын түүхий эд бэлтгэлийн санхүүжилтийн механизмыг оновчтой болгох талаар санал солилцлоо.

Цаашид ажлын хэсгийн бүрэлдэхүүн идэвхитэй ажиллаж, мэдээлэл солилцон энэ оны 12-р сарын 31 гэхэд Монгол Банк санхүүжилтийн схемийг бэлэн болгохоор тохиролцлоо.

Сүүлд нэмэгдсэн төсөл