Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

НООС НООЛУУРЫН САЛБАРЫН ШИЛДЭГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

НООС НООЛУУРЫН САЛБАРЫН ШИЛДЭГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

2021 оны 10-р сарын 21-25ний өдрүүдэд ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Мишээл Экспо төв хамтран арьс шир, ноос ноолуур, хүнс, гоо сайхны үйлдвэрлэлийн салбарын экспортын бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулах, гадаад худалдааг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдаа хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2021 үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Үзэсгэлэнд оролцсон ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд 300 сая төгрөгний борлуулалт хийсэн байна.

Хаалтын үйл ажиллагааны үеэр Шилдгийн шилдэг ГРАНПРИ цом, өргөмжлөлөөр Говь ХК-ийн 60’s mod коллекци, Онцлог бүтээгдэхүүн цом өргөмжлөлөөр Ханбогд ХХК-ийн Аурора коллекцийн Тедди загвар, Шилдэг засалттай павилион өргөмжлөл, мөнгөн шагналаар Натурал Текстайл Групп тус тус шалгарлаа.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь Монголын Ноос Ноолуурын Холбоо, Европын Холбооны STeP EcoLab төсөлтэй хамтран байгальд ээлтэй, нийгэмд хариуцлагатай дадлыг хэрэгжүүлж эхэлсэн жижиг, дунд үйлдвэрлэгчдийг урамшуулах зорилгоор Тогтвортой үйлдвэрлэгч хэмээх Тусгай шагналын шинэ номинацийг гаргаж уг номинацид жижиг, дунд үйлдвэрлэгчдийн төлөөлөл болж, байгальд ээлтэй, нийгэмд хариуцлагатай үйлдвэрлэгч болох чухал үүрэг хүлээн, бодит ажлуудыг эхлүүлсэн “Говь-Эрдэнэ Кашемир” ХХК, “Монгол Нэхмэл” ХХК, “Гурван Сор” ХХК нар Өргөмжлөл, цэвэр усны тоолуур худалдан 

Сүүлд нэмэгдсэн төсөл