Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

"НООС, НООЛУУР АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮН-2021" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

"НООС, НООЛУУР АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮН-2021" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

ХХААХҮЯам, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурбэ холбооны санаачилгаар “Ноос ноолууран, арьс ширэн бүтээгдэхүүн-2021” арга хэмжээ 15 дахь жилдээ  2021 оны 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаанд ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 100 гаруй ААН оролцож байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын Дарга Г.Занданшатар оролцож, нээлтийн үгэндээ “Импортыг орлох, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд малын гаралтай түүхий эд болох арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдэд түлхүү анхаарч, дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Эдгээр нь дуусдаггүй харин ч ургадаг төлждөг баялаг учир борлуулж, нэмүү өртөг шингээж гаргаж чадвал бүрэн хөгжих боломжтой. Мөн гадаад зах зээлийг тэлж чадвал ноос ноолуурын салбар ядуурлыг бууруулахад 50,000 ажлын байр шинээр гаргаж цаашид экспортод 1 тэрбум долларын борлуулалтын орлого оруулах боломжтой гэж харж байна.” гэдгийг дурьдлаа. 

Үзэсгэлэн энэ сарын 25-нд дуусах бөгөөд салбарын шилдэгүүдийг шалгаруулж, шагнал гардуулах юм.

Сүүлд нэмэгдсэн төсөл