Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД, ТББ-ЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД, ТББ-ЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2021 оны 10-р сарын 20-ний өдөр Улаанбаатар хотын худалдааны танхим болон мэргэжлийн холбоод Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл-ийн талаар хэлэлцлээ. Тус уулзалтад Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо зэрэг нийт 30 гаруй мэргэжлийн холбоодын төлөөлөл болон Америкийн худалдааны танхим, Европийн худалдааны танхим зэрэг байгууллагууд оролцож байр сууриа илэрхийллээ.

Хэлэлцүүлэгийг албан ёсоор нээж УБХТ-ын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг Бидний өнөөдөр зохион байгуулж буй хэлэлцүүлэг өндөр ач холбогдолтой, МҮХАҮТанхим нь APEX конфедирацын зарчмаар ажиллах ёстой. Бизнес эрхлэгчдийн дуу хоолой зөвхөн тухайн бизнесийн дуу хоолой бус мэргэжлийн холбоодын дуу хоолой болон Төр, Засагт хүрэх суваг бидэнд чухал. Бидний дуу хоолойгүйгээр энэ хууль батлагдаж болохгүй гэдгийг дурьдлаа.

Нээлттэй хэлэлцүүлэгийн үеэр Монголын ноос ноолуурын холбооны Гүйцэтгэх Захирал Д.Алтанцэцэг Монгол улсад чөлөөт зах зээлтэй эвлэлдэн нэгдэж, нийгмийн байгууллага байгуулан бие даан ажиллаж ирсэн билээ. Тэрхүү нийгмийн байгууллагын гол төлөөлөл бол мэргэжлийн холбоод юм. Төрөөс ямар нэгэн татаас, санхүүгийн дэмжлэггүйгээр салбарын бодлогын баримт бичиг, хөтөлбөрийг боловсруулах, техник технологийн түвшинг тогтоох, нутагшуулах, гадаад харилцаа хөгжүүлэх гэх мэт олон ажлыг өнгөрсөн 30 жилийн хугацаанд амжилттай хийж гүйцэтгэлээ. ҮХАТанхимын шинэчилсэн найруулгад, мэргэжлийн холбоодыг танхимын мэдэлд оруулах заалтыг оруулсан нь ардчилсан үзэл баримтлалаас ухарсан гэж үзэж байна. Энэ явдал нь авлига хээл хахуулийн сүлжээг хөхүүлэн дэмжсэн бизнесийн сөрөг орчин үүсгэх эрсдэлтэй юм. Иймд, уг шинэчилсэн найруулгын төсөлд мэргэжлийн холбоодын болон томоохон бизнес эрхлэгчдийн саналыг тусгах нь зүйтэй хэмээн үзэж байна.гэсэн мэдэгдэлийг гаргалаа.

Бусад мэргэжлийн холбоодын төлөөлөгчид, болон хуульчид МҮХҮТанхимын хуулийг эсэргүүцэж, хэдий танхим 60 жилийн түүхтэй ч одоог хүртэл үр дүнтэй ажлууд хийдэггүй, хүний нөөц, чадавхи сул түүнчлэн үүн дээр улс төрийн оролцоо өндөр мөн уг шинэчилсэн найруулга нь Монгол Улсын Үндсэн хууль, ТББ-ын тухай хууль, Иргэний хууль, МҮХАҮТанхимын хуулиас гажсан, үндсэн чиг үүргийн чөлөөт байдлыг хангаагүй, хууль эрх зүйн үүднээс систем удирдлага байхгүй мөн гадны хууль журмуудаас хуулбарлсан төсөл болсон бөгөөд ААНэгжүүдийн орлогын түвшингөөс шалтгаалан татвар тогтооно гэдэг нь ААНэгжүүд орлогоо ил болгож тайлагнах, энэ нь эргээд ААНэгжүүдэд томоохон дарамт болно хэмээн шүүмжиллээ. Хэлэлцүүлэгийн үр дүнд, мэргэжлийн холбоод нэгдсэн байр сууриа Төрийн өндөрлөгүүдэд хүргэхээр боллоо.

Сүүлд нэмэгдсэн төсөл