Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

НООЛУУРЫН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН УС ХАНГАМЖ, ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

НООЛУУРЫН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН УС ХАНГАМЖ, ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

Монголын ноос ноолуурын холбоо нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Ус сувгийн удирдах газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд Монголын ноос ноолуурын холбоо, Говь ХК, Кашмир Холдинг ХХК, Ханбогд ХХК, Туяа Кашмир ХХК, ММЖ ХХК, Инэл ХХК, А-Үйлс ХХК, Жин Корона ХХК, Нью Спейс ХХК, Ус сувгийн удирдах газартай хамтарсан уулзалт зохион байгуулж Засгийн газрын 73-р тогтоолыг хэрэгжүүлэх, цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байгаа компанийн туршлагаас танилцуулж, үйлдвэрүүдийн усан хангамжийг тасалдуулалгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулах, хаягдал усан доторхи үс, хялгас, ноосыг ариутгах татуургын сүлжээнд нэвтрүүлэхгүй байх талаар санал солилцов.
Цаашид ноолуурын салбарын онцлог болон бохирдлын хэмжээг харгалзан төв цэвэрлэх байгууламжид мөрдөгдөж байгаа MNS 6561-2015 стандартаар бус, тусгайлсан шинэ стандарт боловсруулах ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Сүүлд нэмэгдсэн төсөл