Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

КАНАД УЛСЫН ТОРОНТО ХОТОД ВИРТУАЛ ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

КАНАД УЛСЫН ТОРОНТО ХОТОД ВИРТУАЛ ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол улс Канад улстай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд, энэ оны 9-р сарын 14-16ний хооронд Канад улсын Торонто хотод The Universe of Sourcing үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Монголын ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниас Кашмир Холдинг, ANAR USA зэрэг компаниуд виртуалаар оролцон өөрсдийн бүтээгдэхүүнийг нийт оролцогч байгууллагууд болон худалдан авагчидад танилцууллаа.
Үзэсгэлэнгийн хэлэлцүүлэгийн нээлтийн ажиллагаанд Монгол улсаас Канад улсад суух Элчин Сайд Я.Ариунболд “Монголын ноолуур бол тансаг хийгээд, хамгийн зөөлөн ширхэгт юм. Монголын экспортод гарч буй нийт ноолуурын 70% нь угаасан байдлаар гарч байгаа бол үлдсэн 30%-ийн ердөө 10% нь Монголд үйлдвэрлэв шошготойгоор гарч байна. Үүнтэй холбоотойгоор МННХ Монголын Хаан Ширхэгт тэмдэгийг боловсруулж Баталгаажуулалтын албыг дэргэдээ байгуулсан нь салбартаа оруулж буй том хөрөнгө оруулалт болж байгаа юм. Ингэснээр гадаад зах зээлд хуурамч бүтээгдэхүүн нийлүүлэхээс сэргийлж зөвхөн Монголд үйлдвэрлэсэн 100 хувийн ноос, ноолууран бүтээгдэхүүн юм гэдэг итгэлийг хэрэглэгчдэд өгөх юм хэмээн онцоллоо.
Ингээд тус хэлэлцүүлэгт үзэсгэлэнд оролцож буй 2 компаниас гадаадын худалдан авагчид сонирхсон асуултуудаа чөлөөтэй асууж Монголын ноолуурын салбарын талаар өргөн мэдлэгтэй болсон юм.

Сүүлд нэмэгдсэн төсөл