Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

Казахстаны Хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Казахстаны Хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монголын ноос ноолуурын холбоо болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Уг санамж бичигт Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Н.Худова нар гарын үсэг зурлаа.
Тус арга хэмжээнд Европийн Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны Жижиг Дунд Бизнесийг Дэмжих Хөтөлбөрийн Үндэсний менежер С.Байгалмаа ЕСБХБ-ны Монголын Жижиг Бизнесийн Зөвлөх Хэлтсийн Ахлах Д.Дэмбэрэлмаа, ЕСБХБ-ны Суурин Төлөөлөгч Ханнес Такаш, ЕСБХБ-ны Жижиг Дунд Бизнесийн Санхүүжилт Хөгжлийн Бүсийн Захирал Надя Петкова, ЕСБХБ-ны Эдийн Засаг, Жендерийн Хэлтсийн Захирал Барбара Рамбусек болон ЕСБХБ-ны Казакстан дахь Бүсийн Жижиг Бизнес Дэмжих Хөтөлбөрийн Захирал Холгар Вифел нар оролцож энэхүү арга хэмжээнд хоёр орны текстилийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгааг онцолж, цаашдын ажилд амжилт хүсч дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Уг арга хэмжээний нээлтэд Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэлсэн үгэндээ “Манай хоёр орны хөнгөн үйлдвэрлэлийн салбарын харилцаанд хамтын ажиллагааны чухал алхмыг эхлүүлж байгаадаа баяртай байна. Энэхүү арга хэмжээг Европын сэргээн босголтын банкны хамт олон санаачлан зохион байгуулж байгаад талархлаа илэрхийлье.
Зүс царай, газар нутаг, амьдралын хэв маяг зэрэг олон ижил төстэй зүйл Казахстан, Монгол хоёр оронд бий. Энэ нь бидний хооронд харилцан ашигтай хамтран ажиллах, худалдаа наймааг өргөжүүлэхэд ихээхэн дөхөм үзүүлэх нь дамжиггүй. Бидний эхлүүлж байгаа энэ хамтын ажиллагаа хоёр орны төр засгийн бодлогын дэмжлэгтэйгээр олон олон шинэ бизнесийн эхлэл, түншлэлүүд төрнө гэдэгт итгэлтэй байна.
Дэлхий нийтээрээ хүнд байгаа энэ цаг үед бидний хамтын ажиллагаа хоёр орны эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад бага ч гэсэн хувь нэмрээ оруулна гэж бодож байна.
Манай холбоо нь 1993 онд байгуулагдсанаас хойш 30 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа Монголын анхны мэргэжлийн холбоодын нэг юм. Бид өөрийн хуримтлуулсан туршлагаа та бүхэнтэй харамгүй хуваалцаж, та бүхний шинэ санаа, арвин туршлагаас суралцах гэж байгаадаа таатай байна.
Цаашид бид жил бүр ажлын төлөвлөгөөгөө хамтран гаргаж хоёр орны зах зээлд бүтээгдэхүүн сурталчилах, салбарын хүний нөөцийг чадавхижуулах сургалт, семинар, үзэсгэлэн яармагийг тогтмол зохион байгуулах зэрэг олон ажлыг цаг алдалгүй шуурхай эхлүүлэхийг хүсч байна” гэж онцлон дурдлаа.

Сүүлд нэмэгдсэн төсөл