Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

“INVEST IN MONGOLIA – SEOUL 2021” МОНГОЛ СОЛОНГОСЫН БИЗНЕС ФОРУМД “МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ” ТЭМДГИЙГ ТАНИЛЦУУЛЛАА.

“INVEST IN MONGOLIA – SEOUL 2021” МОНГОЛ СОЛОНГОСЫН БИЗНЕС ФОРУМД “МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ” ТЭМДГИЙГ ТАНИЛЦУУЛЛАА.

Үндэсний хөгжлийн газар нь Дэлхийн банкны Олон Улсын Санхүүгийн корпорац, Солонгосын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг /KOTRА/, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамтай хамтран “Invest in Mongolia – Seoul 2021” Монгол-Солонгосын бизнес форумыг өнөөдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь Монгол, Солонгос хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт өргөжүүлэх, Солонгосын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаарх сүүлийн үеийн мэдээллийг хүргэж, хөрөнгө оруулалт эрэлхийлсэн боломжит төслүүдийг танилцуулах зорилготой.
Монголын Ноос Ноолуурын Холбоо “Монголын Хаан Ширхэгт” тэмдгийг БНСУ-ын зах зээлд танилцуулах, ноос ноолуурын салбарын баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх, төсөл хамтран хэрэгжүүлэх зорилгоор тус форумд оролцож танилцуулга хийлээ.

Сүүлд нэмэгдсэн төсөл