Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

НООЛУУРЫН ХУДАЛДААГ ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛД ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ЗӨВЛӨЛДЛӨӨ

НООЛУУРЫН ХУДАЛДААГ ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛД ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ЗӨВЛӨЛДЛӨӨ



Монголын Ноос Ноолуурын Холбоо, ХХААХҮЯ, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газартай хамтран Герман, Польш, Бельги, Унгар, Австри, Их Британи, Итали, Франц, Чех, Болгар, Беларус, Швейцарь, ОХУ-д суугаа Элчин сайдын яамдуудтай хамтарсан цахим уулзалт хийлээ. 
Уулзалтаар Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг зорилтот зах зээлд таниулан сурталчилах, бүтээгдэхүүний чанар, стандартыг баталгаажуулан олон улсын зах зээлд гаргах, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Монголын “Хаан ширхэгт” тохирлын тэмдгээр баталгаажсан бүтээгдэхүүнийг тухайн улсын онцлогт тохируулж сурталчлах, ёс зүйтэй нийгмийн хариуцлагатай, тогтвортой эх үүсвэрээс бэлтгэсэн Монгол ноолуурын давуу талыг онцлон сурталчилах талаар хэлэлцлээ.
Цаашид хамтран match making уулзалт хийх, эвент зохион байгуулах зэрэг тодорхой арга хэмжээний саналууд дээр тулгуурласан ажлын төлөвлөгөөг ойрын хугацаанд гарган бодит ажлуудыг хийхээр оролцогч талууд харилцан тохиролцлоо.

 

 

Сүүлд нэмэгдсэн төсөл