Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

“МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ” ТОХИРЛЫН ТЭМДЭГТ САМНАСАН НООЛУУР ИТАЛИ УЛСАД ЭКСПОРТЛОЛОО

“МОНГОЛЫН ХААН ШИРХЭГТ” ТОХИРЛЫН ТЭМДЭГТ САМНАСАН НООЛУУР ИТАЛИ УЛСАД ЭКСПОРТЛОЛОО

 
Ханбогд Кашмер ХХК нь “Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдэгтэй 10тн хялгасыг ялгасан ноолуурыг 2021 оны 06 сарын 02-ний өдөр Итали улс руу экспортоллоо.
Энэ удаагийн хялгасыг ялгасан ноолуурыг Итали томоохон брэнд Falconeri, Colombo худалдан авч байгаа юм. Тээвэрлэлтийг ОХУ-аар дамжин автомашинаар тээвэрлэж 20 хоногийн хугацаанд худалдан авагчид хүргэж байгаа нь онцлог болж байна.
Монгол ноолуур дэлхийд чанар, стандартын өндөр шаардлага хангасан, байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлээр үйлдвэрлэгдсэн гэдгийг “Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдэгт баталгаажуулдаг бөгөөд тус тэмдэгт бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд худалдан авах сонирхол бий болж байгаагийн илрэл юм.
Ханбогд Кашимер ХХК-ийн хамт олны цаашдын ажил үйлст амжилт хүсье.

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн төсөл