Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАРТАЙ ХАМТРАН ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАРТАЙ ХАМТРАН ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

2020 онд нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн бохирдолтой холбоотойгоор ноос ноолуурын үйлдвэрүүдийн ус хангамжийг зогсоосноор үйл ажиллагаагаа хэвийн явуулахад ихээхэн хүндрэлийг учруулсан.

Иймд 2021 онд Ноос ноолуурын холбоо, Ус сувгийн удирдах газартай хамтран ажлын төлөвлөгөө боловсруулан ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдийн ус хангамжийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллахаар болсон. 

Хамтын ажиллагааны хүрээнд бохир усны бохирдлын хэмжээг бууруулах, хяналтыг сайжруулах, ноос, ноолуур угаах, боловсруулахад хэрэглэх химийн бодисын нэр төрлийг стандартчилж батлуулах үйлдвэрүүдийн дотоод хяналтын лабораторийн үйл ажиллагааг тогтмолжуулах, шаардлага хангаагүй тохиолдолд үйлдвэрүүдийн ус хангамжийг зогсоох хүртэл арга хэмжээ авах зэрэг бодит ажлуудыг тусган хэрэгжүүлнэ.

Сүүлд нэмэгдсэн төсөл