Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВИЙГ БАЙГУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД 2 УЛСЫН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВИЙГ БАЙГУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД 2 УЛСЫН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО

Ноолуурын салбар нь шинэ техник технологи эзэмших, технологийн түвшинд тулгарч буй асуудлыг хамтаар шийдвэрлэх, судалгаа шинжилгээний ажлыг хийх, салбарын инженер техникийн ажилтнуудын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор Итали улсын Засгийн газраас Монголын Ноос Ноолуурын Холбоонд “Технологи дамжуулах төв”-ийг бэлэглэж байгаа билээ. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг хатагтай Лаура Ботта, Италийн текстилийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо болон Mesdan, Fadis, Gualchieri, Busi Giovani зэрэг үйлдвэрлэгчидтэй уулзаж Технологи дамжуулах төвийн үйл ажиллагааг эхлүүлэх мөн тус төвд бэлэглэж буй тоног төхөөрөмжүүдийг танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.

Сүүлд нэмэгдсэн төсөл