Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ ЯРИЛЦЛАА

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ ЯРИЛЦЛАА

2021 оны ноолуурын эргэлтийн хөрөнгийн зээлтэй холбоотойгоор үүсээд байгаа нөхцөл байдал, Covid-19 цар тахлын үзүүлж буй нөлөөлөл болон санхүүжилтын асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон тус банкны Бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбат, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин нар ХХААХҮЯам болон Монголын ноос ноолуурын холбооны төлөөллийг хүлээн авч уулзаж ярилцлаа.
Монголын ноос Ноолуурын Холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг ноос, ноолуурын салбарын эргэлтийн хөрөнгийн зээлийг хурдан шуурхай цаг алдалгүй олгуулах, зээлийн хугацааг 3 жилээр олгох, дахин санхүүжилтийн хувь хэмжээ, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ, түүхий эд бэлтгэлийн үеэр урд хөршөөс орж ирж байгаа мөнгөний урсгалд хяналт тавих зэрэг тулгамдаж буй асуудлуудыг Монголбанкны удирдлагуудад танилцуулав.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн уул уурхайн бус экспортыг дэмжих, эдийн засгийг солонгоруулах, ажлын байрыг дэмжих ажлын хүрээнд олгож байгаа ноос ноолуурын зээлийн хугацааг 3 жилээр сунгах боломжтойг онцлон дурдав. Мөн ноолуурын салбарын өртгийн нийлүүлэлтийн сүлжээг олон улсын жишигт нийцүүлэн гаргаж барьцаа хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг ашиглан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон уул уурхайн бус экспортлогчдод 10 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай 3,0 тэрбум хүртэлх зээлийг олгож байгааг хэллээ.

 

 

Сүүлд нэмэгдсэн төсөл