Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

МОНГОЛЫН ТЕКСТИЛИЙН ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДҮРЭМ”-ИЙН БАТЛАМЖИЙГ ГАРДУУЛЛАА

МОНГОЛЫН ТЕКСТИЛИЙН ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДҮРЭМ”-ИЙН БАТЛАМЖИЙГ ГАРДУУЛЛАА

Текстилийн Салбарын Тогтвортой Үйлдвэрлэл Ба Эко Тэмдэг Төсөл, Монголын Ноос Ноолуурын Холбоо хамтран “Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн сайн дурын үйл ажиллагааны дүрэм”-ийг боловсруулан, тогтвортой үйлдвэрлэлийн удирдамжийг хэрэгжүүлэхээ илэрхийлсэн компаниудад “Батламж”-ыг гардуулан өглөө.
Энэхүү батламжийг Говь, Кашмир Холдинг, Ханбогд Кашмир, Нанс Кашмир, Мөнхбумууд, Сноу Филдс, Баялаг Өлзий, Говь Эрдэнэ, Гоёл Кашмир, Лидер Кашмир, Нэйшнл Кашмир, Өгөөж Шим, Санширо, Уужин, Туяа кашмер зэрэг 18 үйлдвэр байгаль орчинд ээлтэй, уур ус цахилгааны хэмнэлттэй, нийгмийн хариуцлагатай тогтвортой үйлдвэрлэлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр болоод байна.
Батламж гардуулан үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж, Европын Холбооны AVSF байгууллагын суурин төлөөлөгч Гиюм Туати, МННХ-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар оролцлоо.
Тус дүрэмд нэгдэн үйлдвэрүүд үйлдвэрлэлийн арга барил, бизнесийн загвар, хандлагаа өөрчилж, үлгэр жишээ үзүүлэн, байгаль орчин, ёс зүйтэй үйлдвэрлэлийг нэвтрүүлж, дэлхийд танигдаж чадваас хөнгөн үйлдвэрлэлийн хөгжилд ноос, ноолуурын салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

 

Сүүлд нэмэгдсэн төсөл