Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

НООЛУУРЫН САЛБАРЫН ХӨГЖҮҮЛЭХ ОЙРЫН ХУГАЦААНЫ БОДЛОГЫН ТАЛААР УИХ-ЫН ГИШҮҮДТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

НООЛУУРЫН САЛБАРЫН ХӨГЖҮҮЛЭХ ОЙРЫН ХУГАЦААНЫ БОДЛОГЫН ТАЛААР УИХ-ЫН ГИШҮҮДТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

Монголын Ноос Ноолуурын Холбоо, Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбоо үйлдвэрлэгчид, УИХ-ын гишүүд Монгол улсын стратегийн ач холбогдолтой салбар болох ноолуурын салбарт нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга, хэмжээний талаар “Ноолуурын салбарын хөгжлийн төлөв” сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг хийлээ.
Тус уулзалтанд УИХ-ын ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны дарга, МННХ-ны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, ЗГ-ын гишүүн, ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь нар оролцлоо.
Тус уулзалтаар хууль эрх зүйн таатай орчныг бий болгох, экспортыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн асуудал зэрэг тулгамдаж буй асуудлаар санал солилцож, ноолуурын салбарт ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцан УИХ-ын үйлдвэржилтийг дэмжих байнгын хороонд ойрын үед уулзалтыг дахин зохион байгуулж нэн тэргүүнд хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх, улмаар Ерөнхий сайдтай бүрэлдэхүүн уулзахаар ярилцаж тохиролцлоо.
 
 

Сүүлд нэмэгдсэн төсөл