Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ХӨГЖИЛ, ТҮҮНИЙ НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ САЙЖРУУЛАХ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО

МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ХӨГЖИЛ, ТҮҮНИЙ НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ САЙЖРУУЛАХ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО

АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлагаас “Монгол улсын тогтвортой ноолуурын хөгжил, түүний нэмүү өртгийн сүлжээг сайжруулах” судалгааны тайланг танилцуулах цахим арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээнд АНУ-аас Монголд суугаа элчин сайд Клечески, АНУ-н Засгийн газрын зүгээс USAID-ын Филиппин, Номхон далайн орнууд, Монгол хариуцсан захирал Лауренс Харди болон бүс нутаг хариуцсан салбарын ажилтнууд, АНУ-ын Худалдааны Төлөөлөгчийн Газрын (USTR) төлөөлөгчид, ХХААХҮ-ийн төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ХААХҮЯ-ны Газрын дарга М.Дондогдорж, ХХААХҮЯ-ны Газрын дарга Б.Ганзориг, ГХЯ-ны газрын Дэд дарга Г.Өлзийсайхан, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг олон улсын донор байгууллагууд болон салбарын үйлдвэрийн төлөөлөл нийтдээ 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдлаа.
Тус судалгаанд нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудыг бүрэн хамруулах, газар зүйн заалттай бүтээгдэхүүнийг АНУ-д бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тогтвортой ноолуурын стандартыг хөгжүүлэх, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын баталгаажуулалттайгаар АНУ-ын зах зээлд нэвтрэх боломжийг бий болгоход анхаарахад чиглэгдсэн бодлогын арга хэмжээ авах зэрэг асуудлуудыг тусгах талаар оролцогчид саналаа өглөө.
Уулзалтанд МННХ-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг Монголын ноолуурын томоохон зорилтот зах зээлийн нэг бол АНУ-ын зах зээл. Тэгэхээр тэрхүү зах зээлд нэвтрэн орох худалдан авагчдад таниулан сурталчлах, борлуулалтын оновчтой сувгийг олоход энэхүү судалгаа маань бодит хувь нэмрээ оруулах болов уу гэсэн хүлээлттэй байгаа болон цаашид АНУ-ын зах зээлд Монголын хаан ширхэгт тэмдгийг бүртгүүлэх, текстилийн тогтортой үйлдвэрлэл стандартыг таниулах, газарзүйн заалт бүхий бүтээгдэхүүнийг тухайн зах зээлд гаргах хөгжүүлэх ажилд дэмжлэг тусламж байгаа талаар дурьдлаа.
 

Сүүлд нэмэгдсэн төсөл