Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

НООЛУУРЫН КОМПАНИУДЫН ХАНДИВЫГ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

НООЛУУРЫН КОМПАНИУДЫН ХАНДИВЫГ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Монголын ноос, ноолуурын холбоо, түүний гишүүн компаниудын хандивыг хүлээлгэн өгөх арга хэмжээ 11-р сарын 27-ны өдөр ОБЕГ-ын байранд боллоо.  Уг арга хэмжээнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ОБЕГ-ын дарга, УОК-ын орлогч дарга Бригадын генерал Г.Ариунбуян, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр, ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын ноос, ноолуур хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Эрхэмбаяр, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын мэргэжилтэн дэд хурандаа М.Хаш-Эрдэнэ, Монголын ноос, ноолуурын холбооны ерөнхий менежер Ц.Туяа нар оролцов. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хандивыг хүлээлгэн өгөхдөө “Монголын ноос, ноолуурын холбооноос онцгой хүнд нөхцөлд ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө үүрэг гүйцэтгэн цаг наргүй ажиллаж байгаа эмч, сувилагч, цэрэг, цагдаа, УОК-ын ажилтнуудад сэтгэлийн дэм өгөх аяныг зохион байгууллаа. Энэ аянд ноолуурын салбарын 15 компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн 5,8 сая төгрөгийн бэлэн мөнгө, 25,5 сая төгрөгийн ноос, ноолууран бүтээгдэхүүн хандивласныг та бүхэнд гардуулан өгч байгаадаа баяртай байна” гэж хэллээ.

 

            Хандивын аянд:

1.      Буян Кашмир ХХК-12,7 сая төгрөгийн ноолууран бүтээгдэхүүн

2.      Кашмир Холдинг ХХК-2,3 сая төгрөгийн нуруувч

3.      Байгаль Кашмир ХХК- 3,0 сая төгрөгийн ноолууран малгай, ороолт

4.      Гоёл Кашмир ХХК-1,0 сая төгрөгийн ноолууран бүтээгдэхүүн

5.      Говь Айгар ХХК -1,0 сая төгрөг

6.      Гурван Сор ХХК-500 мянган төгрөгийн оймс, бээлий, малгай ороолт

7.      Санширо ХХК- 1,0сая төгрөгийн  оймс

8.      Хатант Интернэшнл ХХК-1,0 сая төгрөг

9.      Лидер Кашмир ХХК-1,8 сая төгрөгийн маск

10.  Үлэмж Кашмир ХХК-1,0 сая төгрөг

11.  Цаст Согоот ХХК-500 мянган төгрөг

12.  Сайн Түмэн Кашмир ХХК-1,0 сая төгрөг

13.  Уужин ХХК-300 мянган төгрөг

14.  Сноу Филдс ХХК-3,2 сая төгрөгийн тэмээний ноосон оймс

15.  Өгөөж Шим ХХК-1,0 сая төгрөг хандивлалаа.

 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

 

Сүүлд нэмэгдсэн төсөл