Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

НООС НООЛУУРЫН САЛБАРЫН СПОРТЫН БАГА НААДМЫН АВАРГУУД ТОДОРЛОО

НООС НООЛУУРЫН САЛБАРЫН СПОРТЫН БАГА НААДМЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Монголын ноос ноолуурын холбооноос ажиллагсдын урам зоригийг дэмжих, бие бялдрыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, нөхөрсөг уур амьсгал бий болгох зорилгоор ноос ноолуурын салбарын үйлдвэрүүдийн дунд спортын бага наадмыг 10-р сарын 31, 11-р сарын 01-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 

Энэхүү спортын бага наадамд 9 компанийн нийт 414 тамирчин сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатрын төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж аваргуудаа тодрууллаа. Цаашид уламжлал болон зохиогдох уг спортын бага наадамд багийн дүнгээр Говь ХК тэргүүлж шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Сүүлд нэмэгдсэн төсөл