ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА
Монголын ноос, ноолуурын нэр хүндийг дэлхийн зах зээлд өсгөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд Монголын Хаан Ширхэгт тохирлын тэмдгийг байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлтэй уялдуулах зайлшгүй шаардлага тулгараад байна.
Энэхүү ажлын хүрээнд Монголын текстилийн салбарын тогтвортой үйлдвэрлэл төслийг Step EcoLab -тай хамтран хэрэгжүүлж зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн ноос, ноолууран бүтээгдэхүүний чанар, байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг хангах техникийн нөхцөлийн ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Ажлын хэсэг нь ХХААХҮЯ, мэргэжлийн холбоо, олон улсын төсөл, салбарын зөвлөх инженерүүд, үйлдвэрлэлийн төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдлаа