“МОНГОЛ ЭКСПОРТ ЭКСПО” - НООС, НООЛУУР АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮН-2020 ҮЗЭСГЭЛЭН МИШЭЭЛ ЭКСПО ТӨВД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2020" үзэсгэлэн Мишээл Экспо төвд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн нь үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, үзэсгэлэн худалдааны цар хүрээг өргөжүүлэх, ноос, ноолуур, арьс ширний салбарын экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ХХААХҮЯам, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо, Мишээл Экспо хамтран зохион байгуулж байгаа юм.

Үзэсгэлэнг ХХААХҮЯамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нээж үг хэллээ.

Үзэсгэлэн 2020 оны 10-р сарын 16-20-ны өдрүүдэд ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцож байгаа бөгөөд эдгээр өдрүүдэд бүх бүтээгдэхүүнүүд 10-50 хувь хүртэл хувийн хямдралтай худалдаалах юм.