Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН КЛЕЧЕСКИ МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБООНД ЗОЧИЛЛОО.

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН КЛЕЧЕСКИ МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБООНД ЗОЧИЛЛОО.

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд ноён Клечески болон Элчин сайдын яамны Эдийн засгийн атташе ноён Бенжамин, Эдийн засгийн хэлтсийн ажилтан Ч.Эрдэнэбилэг нар Монголын ноос ноолуурын холбоонд зочилж ноос, ноолуурын компаниудын төлөөлөл болох Говь ХК, Ханбогд Кашмер ХХК, Бодио’с Кашмер ХХК, Кашмер Холдинг ХХК, Нанс Кашмер ХХК, Өгөөж Шим ХХК, Сноуфилдс ХХК, Уужин ХХК, Гоёл Кашмер ХХК, Говь-Эрдэнэ Кашмер ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, салбарын өнөөгийн байдал, ноос ноолууран бүтээгдэхүүний чанар болон тогтвортой үйлдвэрлэлийг баталгаажуулах “Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдгийн баталгаажуулалттайгаар АНУ-ын зах зээлд экспортлох талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монголын ноолуурын салбарт АНУ-ын Хөгжлийн санхүүжилтийн корпорацийн санхүүжилтээр дамжуулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, АНУ-ын Гуравдагч Хөршийн Худалдааны тухай хууль батлагдсанаар Монголын сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-д зах зээлд татваргүй экспортлогдох, Монгол ноолуурын брэндийг хөгжүүлэх, АНУ-д таниулах сурталчилах, ноос ноолуурын салбарын ээрэх үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлсэнээр ажлын байрыг нэмэгдүүлэх томоохон боломж бий болохыг үйлдвэрүүдийн төлөөллүүд илэрхийллээ.

 

Сүүлд нэмэгдсэн төсөл