ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхийг бэхжүүлэх, зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, “COVID-19” цар тахлын үр нөлөөг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой экспортыг дэмжих төсөл ХХААХҮЯамны дэргэд албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Төсөл 2020 оны 9 сараас 2023 оныг дуустал үргэлжилнэ.
Төслийн хүрээнд:
• Экспортын шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх
• Экспортын өрсөлдөх чадвар, зах зээлд нийлүүлэх боломжийг нэмэгдүүлэх
• Баталгаажуулалтын үйлчилгээ, чанарын удирдлагыг сайжруулах
• Төслийн удирдлага гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.
Төсөлд хамрагдах ААН-үүдэд тавигдах шаардлага:
• Монгол улсад бүртгэлтэй, 24 сараас дээш хугацаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан уул уурхайн бус салбарын ААН байх
• Жилийн борлуулалтын орлого 50 сая еврогоос дээшгүй байх, ажилчдын тоо 10-250 байх
• ААН-ийн хувь нийлүүлэгч нь улс төрийн нөлөө бүхий албан тушаалтан болон тэдгээрийн гэр бүлийн хүмүүстэй хамааралгүй байх зэрэг шаардлагыг хангасан байх юм.