УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН, Х.ГАНХУЯГ, Г.ДАМДИННЯМ НАР МННХОЛБОО, НООС НООЛУУРЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нар МННХолбоо, ноос ноолуурын үйлдвэрүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж ноос, ноолуурын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, Covid-19 цар тахлын үзүүлж буй нөлөөлөл болон шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтын асуудлаар ярилцав.Ноос, ноолуурын салбарт тулгамдаж буй нэн яаралтай шийдвэрлэх асуудлууд, тэдгээрт авах арга хэмжээ болон хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловсруулах аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд дэмжин ажиллахаа УИХ-ын гишүүд уулзалт ярилцлагын үеэр илэрхийллээ.